Friday, April 7, 2017

Friday, January 20, 2017

тэрбээр хүний эрхийн хуульч М.Ичинноров түүний “эротик” зургийг үзээд ихээхэн дургүйцсэн тухай дуулаад дуугүй сууж тэвчсэнгүй. “Би чинь одоо хоёр хүүхэд зэрэг хөхүүлээд зургаа тавьсан биш юм, юм болох шив дээ… Монгол ээжүүд үрсээ хөхөөрөө хооллодог шүү дээ. Тэгэхдээ бас хэнээс ч айж ичихгүй байх эрхтэй шүү дээ, эрхэм хүний эрхийн төлөө зогсогч хүн минь ээ. Өнөөх хүний эрх гээд л энд тэнд яваад байдаг эмэгтэй хүртэл ингэж хэлэх гэж дээ, хөөрхий” хэмээн харуусан уулга алдсан дуучин Нара хариу үйлдэлдээ түүний гадаад нөхрийг ч бас онцолж орхижээ.

Энэ талаараа “За, за ер нь нэг ийм зүйл байна. Би муу ч гэсэн Монгол бүсгүйчүүдэд гадаад залуутай гэр бүл болохыг үлгэрлэдэггүй шүү. Муу ч сайн ч, гомдсон ч уучилсан ч, хаягдсан ч бай. Монгол эр хүнээр ханиа болгох гэж хичээсэн. Энэ үгээрээ гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг элдвээр хэлэх гэсэнгүй. Дүү маань ч гадаад хүнтэй ханилсан. Гэвч тэр хэзээ ч бусдыг шүүж, тунгааж, бусдын амьдралд хошуу дүрж, өөрийн хүслээр байлгах гэж элдвээр зүтгэдэггүй.

Ер нь хүн өөрөө ямар үлгэр дуурайлал үзүүлсэн бэ гэдгээ бодож байж бусдыг шүүмээр юм шигээ. Нэг их сүрхий хүний эрх мэрх яриад, хаана ямар л хэрэг гарна гүйж очиж, нэр алдраа гаргах гэж хичээдэг энэ эмэгтэйг ингэж хэлсэнд үнэхээр эгдүү хүрсэн юм. Өөрөө ч нэг их гавьсан үлгэр жишээ хүн биш л байна. Зүгээр бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа. Танд нэг их гэм хор учруулаагүй бол бусад руу хоолоо булаалгасан аятай үзэн ядаж элдвээр гутаах гэдгээ л больцгооё. Зарим нэг өөгүй, өндөг мэт авирлагч хүмүүсээ” гэж хатуухан үгээр бухимдлаа дэлгэв.

Эх сурвалж: Zone.mn

Monday, August 29, 2016

zaza